Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.
Хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэж байгаа бөгөөд гарсан шийдвэрийг танилцуулж байна. Мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г Засгийн газар баталсныг дурдлаа.
Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар дэлгэрэнгүй танилцуулав.
Тэрбээр “Хөшигийн хөндийд баригдах хот байгуулалтуудыг үе үеийн Засгийн газар судалж, баталж ирсэн. Тухайлбал, 2019 оны нэгдүгээр сарын 19-нд Засгийн газраас шинэ нисэхийн буудлыг дагаж, аэросити байгуулна гэж төлөвлөн баталж байсан. Мөн 2020 оны дөрөвдүгээр сард УИХ-аас Майдар, Шинэ Зуунмод гэсэн орон нутгийн зэрэглэлтэй хот байх тухай шийдвэр гарч байв.
Харин энэ Засгийн газрын үед Хөшигийн хөндийд Богдхан төмөр зам болон бусад олон төлөвлөлтийг цогц байдлаар харгалзан Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталлаа. Уг ерөнхий төлөвлөлттэй холбоотойгоор хэсэгчилсэн төлөвлөлтүүдийг хийнэ.
Эхний үед барилгажих газар буюу онгоцны буудал, логистикийн төвийн ойролцоох инженерийн дэд бүтцийн ажлын зургийг хийж дуусаж байгаа. Дөрөвдүгээр сард цахилгаан, дулаан хангамж, цэвэрлэх байгууламж, усан сан, холбоо мэдээлэл, үерийн далан, инженерийн бэлтгэл гэхчлэн бүгдийнх нь ажлын зургийг хийж эхэлсэн бөгөөд төлөвлөлт батлагдсан тул магадлалаар орж эцэслэгдэнэ.
Ажлын зургуудаар нийтдээ 500 орчим тэрбум төгрөгийн төсөв урьдчилсан байдлаар гарч байгаа. Энэ жил Засгийн газраас 33 тэрбум төгрөгийг инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтад тавьсан” гэлээ.
More Stories
Улаанбаатар марафон бүртгэл тавдугаар сарын 1-нд хаагдана
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайгаас тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ. Оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...
Татварын байцаагч нар 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдов
Татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Б.Ц, А.Б нар нь бусдаас их хэмжээний хахууль авсан хэргийг шүүх хэлэлцэхээр боллоо. “Д...” ХХК-ийн...
