Цаг уурын орчин шинжилгээний газрын харьяа Ус цаг уурын орчны мэдээллийн хүрээлэнгийн эрх бүхий албан тушаалтнуудыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан зэрэг хэд хэдэн асуудлаар Ус цаг уурын орчны мэдээллийн хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа болон нягтлан бодогч Ч.Ганчимэг нарт хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
Шалгалтаар тус хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа нь Орчил урсгал, прогнозын хэлтэс, Гадаргын усны судалгааны хэлтсийн ажилтнуудад нэмэлт цалин олгож, олгосон мөнгөө бэлнээр эргүүлэн авч, хувийн хэрэглээндээ зарцуулдаг байсан нь тогтоогдсон байна. Мөн тус байгууллагын эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй атлаа өндөр үнэлгээтэй эд зүйлийг байгууллагын хэрэгцээнд худалдан авсан нь шалгалтын явцад илрээд байгаа юм байна.
Г.Сарантуяагийн хувьд Цаг уурыг орчин шинжилгээний газарт олон жил ажилласан туршлагатай, тэр хэрээрээ удирдах албан тушаалд томилогдсон хэмээгддэг ч тэр бүр хүний анхаарлыг татаад байдаггүй энэ газраас албан тушаалаа ашиглан хувьдаа завшиж байгаад хууль хяналтын байгууллагын анхааралд өртсөн нь энэ гэнэ.
Ямартай ч энэ хэргийг Г.Сарантуяа захирал ганцаараа үйлдээгүй бөгөөд тус хүрээлэнгийн нягтлан бодогчоор ажилладаг Ч.Ганчимэгтэй хамтарч хийсэн нь цагдаагийн байгууллагаас хийсэн шалгалтаар илрээд байгаа аж. Хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...