Л.Оюун-Эрдэнэ: Нүүрсний далд бизнесийн хэрэгт УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн эхлээд холбоотой

Гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомстол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргад өргөн барьсан талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүсээд буй зарим асуудалд хариулт өглөө.

Энэ үеэр нүүрсний бизнесээс мөнгө завшдаг бүлэглэл бий бөгөөд үүнд олон нөлөө бүхий лидерүүд байгаагийн нэг нь УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн гэв.

Тэрбээр “Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Үүнээс маш сонин зүйл харагдана. Зөвхөн энэ далд эдийн засаг цэгцэрвэл Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2 дахин тэлэхээр байгаа.

Тэнд маш их хэмжээний автомашинууд бий. Автомашин дотор манай парламентын гишүүд холбогдсон байгаа. А.Адьяасүрэнгээс эхлүүлээд. Цаана нь маш олон нөлөө бүхий лидерүүд гарч ирнэ. Ингээд цаашаа Баяннуур аймагт байгаа нөлөө бүхий хүмүүстэй холбогдоно. Татвар төлдөггүй, хэн ч бүртгэдэггүй далд эдийн засаг Гашуун сухайтын төмөр замыг 10 гаруй жил гацаасан. Учир нь маш их ашигтай байсан. Тун удахгүй автомашины томоохон жагсаал болно. Ийм зүйлд битгий хөтлөгдөөрэй гэж олон нийтэд уриалмаар байна” хэмээлээ.

+ There are no comments

Add yours