Цагааннуур суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай 2 дугаар баг “Догоолор” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 340 км, сумын төвөөс хойд зүгт 64 км/-т гуравдугаар сарын 30-ны өдрийн 14:02 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. 

Энэ тухай мэдээллийг тус өдрийн 14:11 цагт ШУА-ийн ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.

+ There are no comments

Add yours