ЗГ: Эрүүл мэндийн дэд сайд, Соёл урлагийн газрын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. 

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Соёл урлагийн газрын дарга Нацагдолгор нарыг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, удирдлагын багтай хамтарч ажиллаж чадаагүй гэх шалтгаанаар ажлаас чөлөөлсөн” гэв.

Дэд сайд М.Баттүвшин 2021 оны 2-р сарын 10-ны өдөр энэ албан тушаалд томилогджээ. Түүнийг ажлын цагаар ажлын байрандаа байгаагүй, салбарын сайдын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн байна

+ There are no comments

Add yours