ДЭМБ: Таваас доош насныханд маск зүүлгэх шаардлагагүй

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас хүүхдүүдийн маск зүүх тухайд дараах зөвлөмжүүдийг өгч байна. Үүнд:

Хэрвээ таны хүүхэд таваас доош настай бол түүнд маск зүүлгэх шаардлагагүй. Хүүхэд вирусны халдвар авсан, хүндрэх эрүүл мэндийн заалттай тохиолдолд маск зүүлгэж болно. Энэ насныхныг эцэг, эхийн хараа хяналтгүйгээр, удаан хугацаанд маск битгий зүүлгээрэй гэж зөвлөжээ. Харин халдвар тархаж буй оронд амьдарч байгаа 6-11 насныханд маскаа зүүж, олноос зай барих дэглэмээ мөрдөж, гараа тогтмол угаах нь зүйтэй гэжээ.

Хүүхдүүд биеийн тамирын хичээлд хамрагдаж, гүйж харайх зэрэг биеийн идэвхтэй хөдөлгөөн хийж байгаа тохиолдолд амьсгалд нь нөлөөлж болзошгүй тул маск зүүлгэх шаардлагагүй. Харин хүүхдийн биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг аль болох гадна орчинд зохион байгуулах нь зүйтэй гэсэн байна.

+ There are no comments

Add yours