Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн бодлого, хууль эрх зүйн хүрээнд 2021 оны санхүүгийн жилийн хувьд томоохон өөрчлөлтийн жил болсон. Нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжсэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өртөг, зардлыг шинэчлэн тооцсон, хөрөнгө оруулалт, эмнэлгийн хүний нөөцийн ачаалал, бодлого төлөвлөлт, үр дүнг санхүүжилттэй уялдуулж авч үзэх нөхцлийг бүрдүүлсэн тогтолцооны суурийг тавилаа.
Энэхүү санхүүжилтийн шинэчлэлийн бодлогын хэрэгжилт, үр дүнг цаашид сайжруулах, тогтолцоог шатлал болгонд бэхжүүлэх зорилгоор “Эрүүл мэндийн санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөний нэг салбар хуралдаан болгон орон нутаг, харьяа байгууллагуудын удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүдийн төлөөллийг оролцуулан зохион байгуулж байна.
“Эрүүл мэндийн санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэгт “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх эрүүл мэндийн санхүүжилтийн бодлого, шинэчлэл”, “Стратегийн худалдан авалтыг бий болгож буй үйл явц, гэрээлэлт, хяналт”, “Төрийн болон орон нутгийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудын төсвийн гүйцэтгэл, тайлагналтад анхаарах асуудлууд” илтгэлийг хэлэлцүүллээ.
Салбар хуралдаанд оролцогчид эрүүл мэндийн салбарын нөөц бололцоо, улсын төсөв, төсөл, хөтөлбөрийн хөрөнгө оруулалт, эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрэлт, нийлүүлэлт, төлбөрийн хэмжээ, нэхэмжлэлийн хяналт болон төсвийн төлөв, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжуудыг эрэлхийлэн зөвлөлдөж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж, төлөвлөгөөг боловсруулан ажилласан байна.
Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх санхүүжилтийг бодлогыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, иргэн даатгуулагчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, төвлөрлийг сааруулах, шинэ технологи, инновацийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалтын бодлогыг оновчтой чиглүүлэх зэрэг шийдлүүдийг бүх эрүүл мэндийн байгууллагуудын төлөөллөөр хэлэлцүүлэн дэвшүүллээ.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
