Украины Энергодар хотод баасан гарагийн шөнө Запорожье АЦС-ын ойролцоох барилгууд руу тасралтгүй галласны улмаас Европын хамгийн том цөмийн цахилгаан станцад гал гарсан гэж хотын дарга Дмитрий Орлов мэдэгдлээ.
Дмитрий Орлов өмнө нь “Энергодар хотын захад ширүүн тулалдаан болж, Оросын танкууд хот руу нэвтрэн, АЦС-ыг бүслэн авахыг оролдсон боловч станцын ажилчид болон нутгийн иргэд цугларч, оросуудын нэвтрэх замуудыг хаагаад байна” гэж мэдээлж байжээ.
Запорожье АЦС-ын ажилчдын нэг Телеграм сүлжээнд оросууд атомын цахилгаан станц руу гал нээсэн тухай мөн мэдээлсэн байна. Тэрээр “Анхаар! ОХУ Запорожье АЦС руу гал нээж байна. Европ дахь хамгийн том атомын цахилгаан станцад цөмийн аюул нүүрлэх бодит эрсдэл үүсээд байна. Галаа зогсоохыг шаардаж байна!” гэжээ.
Украины Гадаад хэргийн сайд “Хэрвээ АЦС дэлбэрвэл Чернобылийн дэлбэрэлтээс 10 дахин хүчтэй дэлбэрэлт болно. Орос яаралтай галаа зогсоож, аюулгүйн бүс бий болгох ёстой” гэжээ.
Эх сурвалж: ВВС
More Stories
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн
ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд зохион байгуулагдаж буй “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн олон нийтийн анхаарлыг...
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН АСРААР ЗОЧЛОН МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦААРАЙ
“Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” 2026.06.15,16,17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдаж байна. “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь...
Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх буудалд “КОД-4” буюу барилга байгууламжид гарсан гал түймрийн нөхцөлийн тактик сургалт зохион байгууллаа
Дундговь аймаг дахь "Мандалговь" нисэх буудал Иргэний нисэхийн аюулгүй хамгаалалтын сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, мөн онцгой нөхцөл байдлын үед байгууллагын...
“АЛДАРТ ЭХ” ОДОНТОЙ 33 АЖИЛТАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэхийн аюулгүйн хамгаалалтын газар, Нисэхийн аюулгүй байдал хамгаалалтын албанаас “Алдарт эх” одонтой 33 ажилтандаа хүндэтгэл...
