Кофе шопд бусдын дээрээс халуун кофе асгасан хэрэг гарчээ.
Болсон явдлын тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангайгаас тодруулахад “Өчигдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр 15:16 минутад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Шангри Ла молл төвийн нэг давхрын кофе шопд “Танихгүй хүн манай найзын толгой дээр халуун кофе асгачихлаа” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Энэ дуудлагын дагуу кофе асгасан гээд байгаа 22 настай “А” гэх эмэгтэйг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтэс дээр мэдүүлэг авахаар хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид хүргэсэн.
Мэдүүлэг авахаар хүргэж очсоны дараа тус эмэгтэй СБД-ийн Нэгдүгээр хэлтсийн мөрдөгчтэй үл ойлголцсон, маргалдсан асуудал гарсан. Уг асуудалд СБД дэх цагдаагийн газраас дотоод албаны шалгалтыг хийж байгаа бөгөөд одоогоор албаны шалгалтын дүн эцэслэн гараагүй байна.
Харин хүний толгой дээр халуун кофе асгасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Яагаад маргалдсан асуудал нь зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болно.
Хохирогч 18 настай М-д гэмтлийн зэргийг тогтоохоор мөрдөгч томилсон” гэсэн мэдээлэл өглөө.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
