“Бид 27 оюутнаа эрсдэлгүйгээр эх оронд нь авчирна”

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Украин дахь Монгол иргэдийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Тэрээр “Украинд байгаа Монголчуудаас бэртсэн, халдлагад өртсөн зүйл гараагүй. Бид одоогоор 27 оюутнаа эрсдэлгүйгээр эх оронд нь авчрах талаар хэлэлцэж байна. Франкфурт, Истанбулын нислэг зогсохгүй бол түүгээр тээвэрлэнэ. Бид Харьков, Киев хотод унаа бэлдчихсэн. Зарим сургуулиуд оюутнуудыг явбал эргэж авахгүй гэсэн. Гэхдээ бид шаардлагатай албан бичгүүдийг явуулж буй. Энэ явдал ганц Монгол Улсад бус дэлхий дахинд сорилт болж байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнөөдөр хуралдсан. Бид бүх иргэнтэй холбоотой байна” гэв.

Одоогоор Украины агаарын нислэгүүд зогссон бөгөөд ойрын хугацаанд агаарын хил нээгдэхгүй бол Польш, Унгараар дамжуулан авто замаар иргэдээ татна гэлээ.

+ There are no comments

Add yours