Хураангуй: 137 хүн амиа алдав, Путины түрэмгийлэл, АНУ-ын шинэ хориг арга хэмжээ

ОХУ-ын цэрэг Украинд халдан довтолж эхэлснээс хойш болж өнгөрсөн нөхцөл байдлын хураангуйг хүргэж байна.

  1. Оросын арми Украин руу бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлж тус улсын хойд, өмнөд, зүүн урд хэсгээс нь довтолж байна.
  2. Украины ерөнхийлөгч Зеленский энгийн иргэд болон цэргүүд нийлсэн 137 хүн амиа алдсан тухай мэдээллээ.
  3. Одоогийн байдлаар нийслэл хот Киев болон бусад бүсүүдээс нийт 100,000 мянган хүн дүрвэн гарсан тухай НҮБ мэдээлэв.
  4. Түүнчлэн хагас сая хүн амьдардаг Мариупол боомт хотод дэлбэрэлт болсон тухай мэдээллүүд гарч эхэллээ.
  5. Дэлхийн хамгийн аймшигт цөмийн дэлбэрэлт болсон Чернобылийн цогцолборыг Оросууд хяналтандаа авав.
  6. ОХУ-ын эсрэг банкуудын хөрөнгийг царцаах шинэ хориг арга хэмжээ авч буйгаа Их Британи, АНУ зарлав.
  7. Ерөнхийлөгч Путин “Орос улсыг хамгаалах арга үүнээс өөр байхгүй” гэв.
  8. АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден хэлэхдээ “Путины түрэмгийлэл Орос улсад үлэмж их хохирол учруулах болно” гэлээ.

+ There are no comments

Add yours