“Монгол хүн Монгол хүндээ тусалъя” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг өчигдөр буюу хоёрдугаар сарын 17-нд тагнуулын байгууллагаас баривчлан саатуулж, гэрт нь нэгжлэн явуулсан. Энэ талаар Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл хийж байна.
ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны хэвлэлийн төлөөлөгч н.Өгөөмөр:
-Тагнуулын ерөнхий газар нь тагнуул хийх, гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэргийг илрүүлэн таслан зогсоох ажиллагаа явуулж байна. Болсон үйл явдалтай холбоотойгоор хэвлэл мэдээлэл болон иргэний нийгмийн байгууллагаас тайлбар өгөх шаардлагыг удаа дараа тавьсан тул прокурорын байгууллагад уламжилж хэргийн талаар мэдээлэл хийх зөвшөөрөл авлаа. Прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл хийдэг хуулийн зохицуулалттай.
Монгол Улсын иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагын үүрэг, даалгавар санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж хууль бусаар үйл ажиллагаа явуулсан гэх нөхцөл тогтоогдсон тул 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, тухайн иргэний хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлээд байна.
Тус баривчилгаа үзлэг, нэгжлэгийн ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу прокурорын зөвшөөрлийн дагуу, хуулийн хүрээнд хэрэгжүүлсэн. Иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тусгай алба, байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, тэдгээрийн үүрэг даалгаврыг биелүүлж мөнгөн урамшууллыг тогтмол авч байжээ. Тэрбээр өчигдөр үйлдэл дээрээ баривчлагдлаа. Түүний гэрт нэгжлэг хийх явцад зохих хэмжээний валют, баримт сэлт илэрснийг эд мөрийн баримтаар хураан аваад байна” гэлээ.
One thought on ““Иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, даалгавар биелүүлж, тогтмол мөнгөн урамшуулал авч байсан””
Leave a Reply Cancel reply
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...

itgemeergui l yum