ОБГ: Шатаж буй Шаланз маркийн автомашины галыг унтраахаар ажиллаж байна

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр буюу 18-ны өдрийн 13:46 цагт Төв аймгийн зам дагуу “Шаланз” маркийн автомашин шатжээ.

Гал түймрийн дуудлагын дагуу Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоон, галыг бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Албан бус мэдээллээр энэ нь ачаа тээврийн буюу каргоны автомашин байжээ.

+ There are no comments

Add yours