Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлыг шалгаж байгаа АТГ-аас Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар, 2013-2016 оны хооронд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, тэргүүн дэд захирал Ч.Энхбат, дэд захирал Б.Чойжилжалбуу, 2016-2019 онд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр тэргүүтэй албан тушаалтнуудыг цагдан хорих саналыг Нийслэлийн прокурорын газарт гаргасан байна.
Нийслэлийн прокурорын газар уг саналыг шүүхэд хүргүүлсэн бөгөөд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Б.Батбаярыг 2016 онд нээлттэй сонгон шалгаруулалтын дүнд үндэслэн Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилсон юм. Тэрээр энэ албан тушаалыг хоёр жил хашаад, 2019 онд ажлаа хүлээлгэн өгчээ.
Түүнийг 2018 оноос эхлэн зээл олгохдоо албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн шалгаж эхэлжээ.
2016 оны наймдугаар сард Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Даажамбыг томилжээ.
Мөн гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг чөлөөлж, Б.Батбаярыг 2016 оны арван хоёрдугаар сард томилсон юм.
Б.Батбаярыг дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй, гэрчид нөлөөлж, гэрчээр зориуд худал мэдүүлэг өгүүлж болзошгүй хэмээн үзэж, нэг сар хорих шийдвэрийг шүүхээс гаргав. Түүнийг чухам аль гэрчид нөлөөлж болзошгүй гэж үзсэн бэ гэсэн өмгөөлөгчийн асуултад хүсэлт гаргагч хариулаагүй байна. Мөн шүүхээс Н.Мөнхбатыг нэг сарын хугацаатай цагдан хорих шүүхийн шийдвэр гаргалаа.
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
