Карго тээвэрлэсэн машин шатсанаас болж хоёр тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Карго бараа ачсан “Шаланз” маркийн автомашин өнөөдөр 13.00 цагийн орчимд Төв аймгийн зам дагуу шатжээ.
Багахангай дүүргийн ойролцоо шатсан уг машинд “Ар Үр” онлайн шопын карго болон бусад ачаа байсан ба ойролцоогоор хоёр тэрбум орчим төгрөгийн бараа шатсан аж.
Хэргийн газарт шинжээчдийн бүрэлдэхүүн ажиллаж байна.

+ There are no comments

Add yours