АН-ын хуулийн зөвлөх О.Баасанхүү “Үндсэн хуульд хэнийг ч хууль бусаар цагдан хорих, мөрдөн мөшгөхийг хориглосон. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль гэж бий. Уг хуульд анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 15 хоног дотор багтаан шүүгдэгчид шүүхийн шийдвэрийг гардуулж өгөх үүрэгтэй. Нөгөө хүн гардаж авснаасаа хойш 14 хоногийн дотор давж заалдах эрхтэй.
Гэтэл Э.Бат-Үүл гэдэг хүнийг хориод 40 хоног болж байхад цаашид хэд хоног үргэлжлэх нь тодорхойгүй байдлаар шүүхийн шийдвэрийг гардуулж өгөхгүй байна. Энэ асуудлыг бид шүүхийн шийдвэргүйгээр бусдыг цагдан хорьж байна гэж үзэж байгаа.
Монгол Улсын нийт төсвийн 98 хувийг уул уурхайн онцгой албан татвар, хоёрхон хувийг жижиг дунд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээнээс татвар бүрдүүлдэг. Үүнийг тэглэлээ гэхэд төсөвт ноцтой хохирол учрахгүй. Сангийн яам ч мэддэг. Татварын бааз буюу мэдээллийн сангаа алдана гэсэн утгаар ЖДҮ эрхлэгчдийн татварыг тэглэх дургүй байдаг.
20, 30 хүнд ул боов тарааж иргэдээ алагчилж, өөрсдийгөө ярихын оронд нэмэгдсэн өртгийн албан татварыг гурван хувь болгох, бага орлоготой аж ахуйн нэгжийн татварыг тэглэсэн бол иргэд баярлах байсан.
Засгийн газрын тогтоолоор гуравдугаар сарын 1-нд гурван их наяд төгрөгийн тендер зарлагдах гэж байна. Уг мөнгийг МАН-ын угшилтай хүмүүс авах юм шиг байна. Оффисоо гоёж, машинаа томсгохын оронд тэтгэврийг нэммээр байна” гэв.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
