УИХ-ын ээлжит бус чуулганаар тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэх талаар хэлэлцэнэ

Маргааш УИХ-ын ээлжит бус чуулган үдээс хойш хуралдана. Ээлжит бус чуулганаар:

  • Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нүүр хуудсандаа  “Тэтгэврийн доод босго 350 мянган төгрөгийг 500 мянган төгрөг болгох, бага тэтгэвэр авч буй ахмадуудын тэтгэврийг нэмэх, халамжийн тэтгэврийн хэмжээ, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээг 288.000 төгрөг хэвээр үлдээх зэрэг нэн чухал асуудлыг төсөвт тодотгол хийж, шийдэхээр боллоо. Үүнд ойролцоогоор 700 орчим тэрбум төгрөг шаардах тооцоо байна. Засгийн газрын зүгээс нэн яаралтай бус, зураг, ТЭЗҮ-гүй зарим хөрөнгө оруулалтыг царцаах замаар санхүүжилтийг босгох бодлого барин ажиллаж байна. Нийгмийн бодлогын байнгын хороо энэ асуудлаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад үүрэг өгсөн” гэж нийтэлжээ.

+ There are no comments

Add yours