Иргэдэд тараагдаж буй цагаан сарын хэвийн боов болон бусад хүнсний багцын талаар УИХ-ын гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Нэг удаагийн бэлэг тараахаас илүү аймаг, нийслэл, дүүргийг нийтэд нь яаж хөгжүүлэх вэ гэдэгт илүү анхаараач. Ер нь бэлэг тараах нь сөрөг үр дагавартай. Мөнгөний уралдаан болдог. Ялангуяа эмэгтэйчүүд, залуучууд улс төрд ороход маш их саад болж байгаа.
Тиймээс УИХ-ын Сонгуулийг хуулийг боловсронгуй болгоход шийдэл гаргаж ажиллах ёстой. Утаа, хөрсний бохирдол, түгжрэлээ шийдмээр байна. Татварын орчныг улам таатай болгож, өрхийн бизнесийг дэмждэг, хавдрын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлж, эмнэлэг, сургуулиа бариач гэсэн зүйлийг иргэд ихээр ярьж байна.
Сонгогчдын боловсрол дээшлээд байхад улстөрчид шийдэл гаргахгүй байж болохгүй. Тиймээс бидний зүгээс шийдлийг санал болгож байна. УИХ-ын гишүүдийн хэрэгжүүлж буй ажлуудаас иргэдийн сэтгэлд нийцэж, дэмжлэг авч буй олон төсөл, хөтөлбөр бий” гэлээ.
More Stories
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...
Татварын байцаагч нар 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдов
Татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Б.Ц, А.Б нар нь бусдаас их хэмжээний хахууль авсан хэргийг шүүх хэлэлцэхээр боллоо. “Д...” ХХК-ийн...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...