Нийслэл рүү 15 машинаар 551 шуудай нүүрс оруулж ирэхийг завджээ 

Өнгөрсөн хоёр долоо хоногт 15 машинаар 551 шуудай нүүрс оруулж ирэхийг завдсан үйлдэл гарсан байна.

Түүхий нүүрсийг нийслэл хотод оруулж ирэхээр завдаж буй тохиолдол гарсаар байгааг шалгаж, тодруулах үүргийг Хотын даргын зүгээс холбогдох албаныханд өгчээ. 

Хориглосон бүсэд түүхий нүүрс хэрэглэсэн иргэнийг 300 мянга, хуулийн этгээдийг гурван саяар торгодог.

Түүхий нүүрс оруулж ирэхийг хориглосон бүсийн зураглал.

+ There are no comments

Add yours