Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутаг Нарангийн голын 42 дугаар сургуулийн урд таксины жолооч нас барсан байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу хэргийн газар очсон цагдаагийн алба хаагчид хувиараа такси үйлчилгээнд явдаг 40 настай Б-г 05.45 цагийн орчим бусдад хутгалуулж амиа алдсан болохыг тогтоожээ.
Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж өдрийн 12.30 цагийн орчим таксины жолооч Б-гийн амийг хөнөөсөн бүлэг этгээдийг саатуулсан байна. Ингэснээр таксины жолоочийн амийг хөнөөсөн бүлэг этгээдүүдийн дунд 2002, 2003 онд төрсөн ах дүү хоёр байсныг тогтоожээ. Сэжигтэн этгээдүүд таксины төлбөрөөс болж маргалдан жолооч Б-г хутгалан амийг нь хөнөөгөөд хэргийн газраас зугтсан бөгөөд 2002 онд төрсөн О.Тэлмүүн, 2003 онд төрсөн О.Төгөлдөр, 2003 онд төрсөн Э.Эрдэнэбаяр, 2001 онд төрсөн О.Онон нар болохыг цагдаагийн ажилтнууд шуурхай ажиллан илрүүлжээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...