Гэртээ байсан охиныг дээрэмдэж, хүчирхийлэхийг завдсаныг илрүүлжээ

Өчигдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр 17.36 цагт Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны иргэн 15 настай, эмэгтэй А-г зургаан настай Э-гийн хамтаар гэртээ байхад нь үл таних хүн орж ирэн зодож, хүчиндэхийг завдсан хэрэг гарсан байна. Сэжигтэн этгээд А-гийн самсунг маркийн гар утас, 20.000 төгрөгийг дээрэмдсэн болохыг хэргийн газар дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчдад хохирогч мэдүүлжээ. Хэргийг 2001 онд төрсөн Э. Отгонбаяр гэгч үйлдсэн болохыг цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан илрүүлсэн байна. Сэжигтэн этгээдийг хохирогчид камерийн бичлэг, гэрэл зургаар таньсан бөгөөд Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс гэмт хэрэгт сэрдэгдэн эрэн сурвалжлагдаж байсныг мөн тогтоосон байна. Дашрамд дурдахад, сэжигтэн этгээд урд өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1.2-1дүгээр зүйл ангиар буюу хулгайлах гэмт хэргээр шүүхээс хоёр удаа ял шийтгүүлж байсан аж.

+ There are no comments

Add yours