Б.Ууганбаяр: Энхийг сахиулагчдаас Омикрон хувилбар илрээгүй

Коронавирусийн Омикрон хувилбар гаднаас зөөвөрлөгдөж, бүртгэгдсэн гэх мэдээлэл гараад байна.

Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяраас тодруулахад “241 энхийг сахиулагчаас шинжилгээ авахад 120 хүн эерэг гарсан. Гэхдээ тухайн тохиолдлууд дундаас коронавирусийн Омикрон хувилбар илрээгүй гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ. Тиймээс одоогоор манай улсад Омикрон хувилбар бүртгэгдээгүй ” хэмээв.

+ There are no comments

Add yours