XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2022 оны хоёрдугаар сарын 2-нд хэмээн цаг тооны бичигт тэмдэглэгджээ.
Ингэснээр монголчууд хуулийн дагуу Цагаан сарын баяраар гурав хоног амарна. Тодруулбал хоёрдугаар сарын 2, 3, 4-н буюу Лхагва гарагаас Бямба гараг хүртэл бүх нийтийн амралтын өдөр байна.
Дэлхий нийтэд тархсан коронавирусийн цар тахлын улмаас сүүлийн хоёр жил монголчууд Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглээгүй, цахимаар золголт хийсэн билээ. Энэ жилийн тухайд цагаан сарын баярыг тэмдэглэх эсэх албан ёсны шийдвэр одоогоор гараагүй байна.
Ерөнхий боловсролын сурагчдын амралт энэ сарын 18-наас эхэлж, 2022 оны хоёрдугаар сарын 3-ныг хүртэл амрах шийдвэр гарсан. Гэвч Цагаан сарын баярын бүх нийтийн амралт таарч байгаа тул хоёрдугаар сарын 7-ноос хичээл эхэлж таарах нь.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Ажилчдаа аялалд явуулахаар 56 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ....