“Шүгэл үлээгчийг 100 мянгаас 1.5 тэрбум төгрөгөөр урамшуулна”

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

  • Коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
  • Авлигын эсрэг ажлын хэсгийн мэдээлэл,
  • Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төсөл,
  • Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах тухай,
  • 2022 оны улсын төсвийн төсөлд тусгасан 420.0 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээний талаар,
  • Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явц, цаашид авах арга хэмжээ, Зарим боомтын үйл ажиллагааны талаар зэрэг 25 орчим асуудал хэлэлцжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар боллоо. 

Шүгэл үлээгчийн тухай хуулиар шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилсан сэргийлсэн цогт харилцааг зохицуулна.

Гэмт хэрэг, зөрчлийн талаар гомдол мэдээлэл гаргаж байгаа нь шүгэл үлээгч биш үү гэж асуудаг. Тэгвэл Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар нийтийн ашиг сонирхол, сайн сайхны төлөө, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол мэдээллийг бичгээр болон цахимаар гаргах тухай асуудлыг тусгасан юм. Цаашлаад хүрээлэн байгаа орчинд хор, хохирол учруулж байгаа тухай, хэрэглэгчийн тухай эрх ашгийг зөрчиж байгаа тухай мэдээлэл гаргагчийн эрх зүйн байдлыг энэ хуулиар зохицуулна.

Мөн энэ хуулиар шүгэл үлээгчийн гаргасан нийтийн эрх ашгийн эсрэг үйлдлийн мэдээллийг холбогдох байгууллагууд шалгаад, учруулсан хор хохирлын хэмжээнээс нь шалтгаалж урамшуулна. Урамшуулал нь 100 мянгаас 1.5 тэрбум төгрөгийн хооронд байна” гэв.

+ There are no comments

Add yours