НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагаас сар бүр танилцуулдаг статистик мэдээллээс үзэхэд 9-р сард дэлхий даяар хүнсний гол түүхий эдүүдийн үнэ өмнөх оны мөн үеэс 32.8% өсөөд байна.
Хүнсний үнэ ийнхүү өсөхөд нийлүүлэлтийн сүлжээний саатал, мөн үр тариа болон зарим төрлийн тосны эрэлт огцом өссөн нь голлон нөлөөлжээ. Тухайлбал үр тарианы үнэ жилийн дүнгээр 41%, цагаан будаа 38%, ургамлын тос 60% өндөр үнээр худалдаалагдсан байна. Ялангуа дал модны тосны үнэ 10 жилийн дээд түвшинд хүрч огцом өсөхөд эрэлт нэмэгдэж байгаагаас гадна Малайзад цагаач ажилчдын хомсдол үүссэн нь нийлүүлэлтэд тасалдал үүсгэж, үнийн өсөлтийг бий болгожээ.
Мөн Бразилд цаг агаарын нөхцөл байдал муудсан нь элсэн чихрийн үнэ өмнөх оны мөн үеэс 53.5% өсөхөд нөлөөлсөн байна. Махны хувьд дэлхий даяар мөн л өсөлттэй байгаа бөгөөд өмнөх оноосоо 26.3% өссөн гэх мэдээллийг тус байгууллага танилцуулжээ.
Цар тахлын улмаас 2020 онд дэлхий даяар хөл хорионы дэглэмд байсны нөлөөгөөр эдийн засгийн идэвхжил саарч, үнийн өсөлт харьцангуй нам дор байв. Харин 2021 онд эдийн засгийн тэлэх бодлоготой зэрэгцэн вакцинжуулалт нэмэгдэж, хөл хорионы дэглэм суларсан нь хэрэглэгчдийн эрэлтийг нэмэгдүүлээд байна.
Цаашид дэлхийн эдийн засгийн идэвхжлийг дагаад эрэлт үргэлжлэн нэмэгдэх төлөвтэй тул дэлхийн зах зээл дээрх гол хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнэ өндөр түвшинд хадгалагдах хүлээлтэй байгааг шинжээчид онцолж байгаа юм.
Энэ нь улс орнуудад үнийн түвшин хурдтай өсөхөд нөлөөлж байгаа бөгөөд тухайлбал 2021 оны II улирлаас инфляц огцом нэмэгдсэн нийтлэг дүр зурагтай байна. Өөрөөр хэлбэл, улс орнуудын инфляц хямралын үеийн доод түвшнээсээ дунджаар 2-4 нэгж хувиар өсжээ.
Эх сурвалж: FAO
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
