Энэ онд улсын хэмжээгээр 420.2 мянган га-д үр тариа, үүнээс 389.4 мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо, 100.4 мянган га-д тосны ургамал, 100.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ, Нийт 655.0 мянган га-д тариалалт хийжээ.
2020 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр газар тариалан бүхий нутагт ашигтай чийгийн нөөцийг (уринш болон гуурстай талбайд) хагалгааны гүнүүдэд тодорхойлоход ихэнх нутгаар хангалтай, Сэлэнгийн Цагааннуур, Түшиг, Орхонтуул,Төвийн Угтаалцайдам, Борнуурт дунд зэрэг, Булганы Хутаг-Өндөр, Тэшиг, Бүрэгхангай, Сэлэнгийн Баянгол, Мандал, Дорнодын Баян-Уул, Чойбалсан, Өвөрхангайн Хархорин, Төвийн Цээл, Хэнтийн Биндэр, Гурванбаян, Орхоны Жаргалантад хангалтгүй байв.
Мөн тавдугаар сард газар тариалан бүхий ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу тунадас орсон ч агаарын дундаж температур олон жилийн дунджаас сэрүүн байсан нь таримал ургамал цухуйхад дулаан төдийлөн хүрэлцээ муутай байснаас ихэнх газар цухуйлт оройтсон.
Энэ зун тариалан бүхий ихэнх нутгаар хур тунадас олон жилийн дунджаас ахиу байж ургамлын чийгийн хангамж сайн байсан ч агаарын температур олон жилийн дунджийн орчим буюу түүнээс сэрүүн байсан нь дулаан хангамж болц бага зэрэг оройтоход нөлөөллөө.
Улаан буудай тавдугаар сарын сүүлчээр ихэнх нутгаар цухуйж, зургадугаар сарын сүүлчээр голлолтын үе шатандаа орсон бол наймдугаар сарын сүүлч гэхэд ихэнх нутгаар аарцан бололтын үе шатандаа байсан. Сэлэнгийн Цагааннуур, Баруунхараа, Орхонтуулд сүүн бололт, Хөвсгөлийн Тариалан, Булганы Сэлэнгэ, Сэлэнгийн Орхон, Ерөө, Дархан-Уулын Дарханд бүрэн бололтын үе шатанд орж эхэллээ. Есдүгээр сарын сүүлч гэхэд ихэнх нутгаар болц гүйцсэн.
Төмс зургадугаар сарын дундуур ихэнх нутгаар цухуйж, долдугаар сарын эхээр гэхэд баг цэцгийн үүсэл үе шатандаа орсон. Цэцэглэлт үе шатанд ихэнх нутгаар долдугаар сарын сүүлчээр, Ховдын Булган, Өвөрхангайн Хархорин, Сүхбаатарын Баруун-Урт, Хэнтийн Өндөрхаан, Дорнодын Баян-Уулд мөн сарын дундуур, Сэлэнгийн Баянгол, Төвийн Жаргалантад наймдугаар сарын эхээр ажиглагдсан бол наймдугаар сарын сүүлчээр Хэнтийн Дадалд цэцэглэлтийн төгсгөл, бусад нутгаар ишний гулжийлт үе шатандаа орсон байна.
Энэ зун буудай үе шатууд өмнөх жилийнхээс ихэнх нутгаар 10 орчим хоногоор хоцорч илэрч байсан ч ургалтын байдал сайн хур тунадас ахиу орсноор ургац хураах бүрэн бололцоотой болсон гэж ЦУОШГ-аас мэдээлэв.
More Stories
Н Учрал: 2026 оны 11-р сарын 1-нээс ахмад настанд шинээр 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоно
2027 оны 1-р сарын 1-ээс тэтгэвэр дунджаар 380,300 төгрөгөөр нэмэгдэнэ. 1 сая 335 400 төгрөг болно. 141 000 ахмад настны...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны...
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
