Ардчилсан намаас “Одоо боллоо” бүх нийтийн цуглаан зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Ардчилсан нам аравдугаар сарын 1-нд “Одоо боллоо” бүх нийтийн цуглааныг зохион байгуулна. Ковидын үед 20 орчим их наяд төгрөгийг зарцуулсан ч тодорхой үр дүн гараагүй. Дэлхийн улс орнууд цар тахлын эсрэг ДНБ-ий 17 хувийг зарцуулж байна. Гэтэл манай улс ДНБ-ий 60 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө зарцуулаад ч нас баралт, тохиолдлоороо дээгүүрт орж байгаа.
Эдийн засаг 5.4 хувиар унаж, инфляц хоёр оронтой тоо руу дөхлөө. ААН-үүдийн үйл ажиллагааг хааж, бизнесийн эрх чөлөөг боомилж байна. Тиймээс ковид-19-ийн хуулийг цуцлахыг шаардаж байгаа юм. Жижиг дунд бизнес эрхлэгчид, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа бүх хүмүүс цуглаанд ирж, үзэл бодлоо илэрхийлэхийг урьж байна” гэв.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...