Л.Энх-Амгалан: Тархи судлалын хүрээлэнг шинээр байгуулж байна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Шинжлэх Ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай засгийн газрын тогтоолыг баталжээ.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны санхүүжилт тодорхойгүй явж ирсэн. Үүнийг ил тод нээлттэй болгох шаардлага үүссэн. ШУ, технологийн сангаас нийт 150 орчим тэрбум төгрөгөөр 4000 орчим судалгаа хийсэн байдаг. Гэвч эдгээрийн хэд нь бодитоор шийдэл болсон нь мэдэгдэхгүй байна.

Энэ санд жил бүр 10-12 тэрбум төгрөгийн бүх судалгаанд жигд буюу нэг судалгаанд 20 сая төгрөгийг зарцуулдаг. Гэвч нэг судалгаанд 20 сая төгрөг хүрдэггүй. Энэ нь цаашид бодит байдал дээр буухгүй байх шалтгаан болж байна.

Монгол Улс анх удаа лабораторийн тооллого хийхэд нийт лабораторийн 70-80 хувь нь орчин цагийн судалгаа шинжилгээ хийж чадахгүй байдалд орсон байна.

Өнөөдрийн хурлаар хүрээлэн их, дээд сургуулиудын газрыг улсын тусгай хэрэгцээнд авч байна. Ингэснээр цаашид эдгээр газруудыг хувийн хэрэгцээнд алдахгүй нөхцөл бүрдэж байна.

Залуу эрдэмтдээ тэтгэлгээр дэмжих боломжуудыг бид хангахаар өөрчлөлт хийж байна. 2015 онд гарсан Засгийн газрын шийдвэр байдаг. Энэ шийдвэрийн улмаас олон хүрээлэн хаалгаа барьсан.

Харин өнөөдрөөс дулааны техник, технологи экологийн хүрээлэн, ой мод, сургалт судалгааны хүрээлэнг сэргээж, тархи судлалын хүрээлэнг шинээр байгуулж байна” гэв.

+ There are no comments

Add yours