Умард ба Өмнөд Солонгос улсууд хоорондоо хэдхэн цагийн зайтай баллистик пуужингууд туршсан нь Солонгосын хойгт зэвсэглэлээр хөөцөлдөх явдал эрчимжсэнийг харууллаа.
Эхлээд Умард Солонгосын тал зүүн эргийнхээ усанд хоёр ширхэг баллистик пуужин харваж туршсан нь НҮБ-ын хоригийг илт зөрчсөн хэрэг байв.
Өчигдөр Хятадын гадаад хэргийн сайд Ван И Өмнөд Солонгост айлчилж, Умард Солонгосын цөмийн зэвсгийн асуудлаар яриа хэлэлцээ хийсэн юм.
Умардын туршилтаас хэдхэн цагийн дараа Өмнөд Солонгосын тал анх удаа шумбагч хөлөг онгоцноос баллистик пуужин харваж туршжээ.
Өмнөдийн тал энэ туршилтаа урьдаас төлөвлөгдсөн бөгөөд Умардын туршилтын хариуд авсан арга хэмжээ биш гэж мэдэгдсэн байна.
Туршилт амжилттай болсноор Өмнөд Солонгос нь шумбагч хөлөг онгоцноос харвах боломжтой баллистик пуужин бүхий дэлхийн долоо дахь улс болжээ.
Туршилтыг ажигласан Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин улс орон нь “ямар ч үед Умард Солонгосын зүгээс гарч болзошгүй өдөөн хатгалагт хариу цохилт өгөх чадвартай боллоо” хэмээн мэдэгдсэн байна.
Мүүн Жэ Иний мэдэгдлийг Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны эмэгтэй дүү Ким Ёо Жон хүчтэй шүүмжилж, харамсал илэрхийлжээ. Тэрбээр Мүүн Жэ Инийг “хоёр улсын харилцааг ноцтой муутгах эрсдэлтэй мэдэгдэл хийлээ” хэмээн хатуу анхааруулсан байна.
Умард Солонгосын туршсан ойрын тусгалын пуужингууд 60 км өндөрт хүрч, 800 км зайнд туссан тухай Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин мэдээлжээ.
Пуужингуудыг Умард Солонгосын эх газрын төв хэсгээс Зүүн тэнгисийн (бас Япон тэнгис гэдэг) зүгт харвасан байна.
Яг ямар төрлийн пуужин туршсаныг тогтоох судалгаа, шинжилгээг эхлүүлснээ Өмнөд Солонгос, АНУ-ын зэвсэгт хүчнүүд мэдэгджээ.
Сүүлд Япон улсын батлан хамгаалахын сайд Умард Солонгосын пуужингууд тус улсын хяналтын усан бүсэд туссан тухай мэдээлсэн юм.
Умард Солонгосын дэглэм цөмийн зэвсэг бүтээх хөтөлбөр хэрэгжүүлж, олон удаагийн туршилт зохион байгуулсныхаа төлөө НҮБ-аас эдийн засгийн хоригоор шийтгүүлээд байгаа.
АНУ-ын засаг захиргаа цөмийн зэвсгийн хөтөлбөрөөсөө татгалзвал эдийн засгийн хоригийг цуцлах санал тавьж байгаа ч Пёньяны эрх баригчид эсэргүүцсээр байгаа юм.
Баллистик пуужингуудыг тусгалын зайгаар нь ангилдаг бөгөөд хамгийн хол тусгалтайг нь тив алгасах баллистик пуужин (Intercontinental Ballistic Missile-ICBM) хэмээн нэрлэдэг.
Умард Солонгос өмнө нь Баруун Европт бүрэн хүрэх, АНУ-ын эх газрын талд нь хүрэх тусгалтай тив алгасах пуужин туршиж байв.
Эх сурвалж: BBC
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
