Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Тавантолгой түлш ХХК, бусад албаныхантай хамтран “Сайжруулсан түлшний цогц шийдэл” аяныг өнөөдрөөс эхлүүллээ. Аяны хүрээнд угаарын хийн эрсдэлээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, угаарын хийн эсрдэлгүй байх зорилт тавин ажиллаж байгаа юм.
Тус “Сайжруулсан түлшний цогц шийдэл” аяны хүрээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр цогц шийдлийг хэрэгжүүлэх юм. Тухайлбал, айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч ажиллах мөн сайжруулсан шахмал түлшний хэрэглээнээс үүдэлтэй үнсийг дахин боловсруулах чиглэлээр ч төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгийг албаныхан онцоллоо.
Сайжруулсан шахмал түлш хэрэглэгч иргэдийг аяныг дэмжиж “Утаагүй, угааргүй, ухаалгаар хэрэглэе” уриан доор нэгдэж эрүүл аюулгүй орчинд амьдрахын төлөө урьдчилан сэргийлж хамтран ажиллахыг уриаллаа.
Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн хордлогод өртөж болзошгүй эрсдэлтэй 63000 айл өрх байгаа гэсэн судлагааг гаргажээ. Дээрх айлуудад угаарын хийнээс урьдчилан сэргийлэх, угаартсан тохиолдолд шуурхай удирдлагын төвд мэдээлэл дамжуулах төхөөрөмжийг ч суурилуулж эхлээд байгаа аж. Тухайлбал, эсрдэл өндөр бүхий айл өрхүүдэд угаарын хий ялгарсан тохиолдолд угаар мэдрэгч нь Хэрэглэгчдэд үйлчлэх төвд мэдээлэл дамжуулах аж. Мэдээллийн дагуу хяналтын оператор тухайн айлын бүртгэлтэй утас руу утасдахаас гадна, хөршийн холбоог ашиглаж хөршүүд рүү нь мэдээлэл дамжуулах, улмаар шуурхай бүлэг очих зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм байна.
More Stories
Н Учрал: 2026 оны 11-р сарын 1-нээс ахмад настанд шинээр 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоно
2027 оны 1-р сарын 1-ээс тэтгэвэр дунджаар 380,300 төгрөгөөр нэмэгдэнэ. 1 сая 335 400 төгрөг болно. 141 000 ахмад настны...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны...
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
