Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10:00 цагт хийхээр товлосон. Гэвч шүүгдэгч Ш.Батхүүгийн өмгөөлөгч Ж.Батзоригт хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, шүүгдэгч Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар шүүх хуралдааныг аравдугаар сарын 6 -ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулжээ.
Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийг Улсын Дээд шүүх энэ оны долдугаар сарын 20-нд хэлэлцээд, “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна” гэж үзээданхан шатны шүүх рүү буцаах шийдвэрийг гаргасан юм.
Өмнөх шатны шүүхүүдээс гарсан шийдвэрүүдийг харвал:
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны аравдугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд прокуророос Г.Алтан, Э.Сүрэн нарт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгасан.
Мөн прокуророос Ш.Батхүүд Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг, Төрийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр тус, тус хэрэгсэхгүй болгосон байна.
Харин Ш.Батхүүг албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг зохион байгуулсан, урьдчилан үгсэж тохиролцсон, бүлэглэн гүйцэтгэсэн, тусгай зөвшөөрөл олгосон баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, бусдын эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулсан, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус, тус тооцсон. Улмаар найман жил хорих ял оногдуулж байв. Мөн Ш.Батхүүгээс биет хөрөнгүүдийг гаргуулж улсын орлого болгох, гэм хорын хохиролд нийт 140 гаруй тэрбум төгрөгийг гаргуулж, иргэний хариуцагч болох нэр бүхий компаниудад олгуулахаар шийдвэрлэсэн.
Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарыг Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан аж ахуйн нэгжийн албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус, тус тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эдгээр шүүгдэгчдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Үүнийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2021 оны гуравдугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ш.Батхүүд холбогдох зарим хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ш.Батхүүд оногдуулсан ялыг долоон жил хорих болгон өөрчилж шийдвэрлээд байсан юм.
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
