Хичээл эхэлсэн эхний долоо хоногт цэцэрлэгийн 125, сургуулийн 55 бүлэгт халдвар бүртгэгджээ

Сургууль, цэцэрлэг дээр ковид-19-ийн халдвар илэрсэн тохиолдолд сургууль, цэцэрлэг дээр ямар арга хэмжээ авах талаар БШУ-ы сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарсан.

Хичээлийн шинэ жилийн эхний долоо хоногт цэцэрлэгийн 125, сургуулийн 55 бүлэгт ковид-19 халдвар бүртгэгдэж, 18 цэцэрлэгийн 125 бүлгийн 2571, 11 сургуулийн 55 бүлгийн 1590 хүүхэд зайн сургалтад шилжжээ.

Сурагчдыг цар тахлын халдвар авах эрсдэлийг бууруулах, хамгаалах зорилгоор энэ хичээлийн жилийн эхэн үед 5/9 зарчим баримтална. Уг зарчим хэр хугацаанд үргэлжлэх нь халдварын нөхцөл байдлаас хамаарах бөгөөд хэрэв байдал хүндэрвэл 4/10 болох тухай яригдаад эхэлсэн байна.

+ There are no comments

Add yours