ЭЕШ-ын батламж хуудас 2.5 жилийн хүчинтэй

Энэ оны элсэлтийн ерөнхий шалгалтын батламж хуудсыг наймдугаар сарын 25-28-ны өдрүүдэд тараана. Энэ онд ерөнхий боловсролын сургууль төгссөн шалгуулагчид төгссөн сургуулийнхаа захиргаанаас батламж хуудсаа авна. 

2021 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн өмнөх оны төгсөгчдийн хувьд орон нутагт шалгалт өгсөн бол тухайн аймгийнхаа Боловсрол, соёл урлагийн газраас, нийслэлд шалгалт өгсөн бол БҮТ-өөс батламж хуудсаа авна. 
Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж хуудас нь 2.5 жилийн хугацаанд хүчинтэй.

Эх сурвалж: БҮТ

+ There are no comments

Add yours