Орон орны сурагчид үдийн хоолондоо юу иддэг вэ

Манай улс бага ангийн сурагчдыг “Үдийн цай” хөтөлбөрт хамруулаад багагүй хугацаа өнгөрлөө. Бага ангийн сурагчдад үдийн цай өгөх нь тухайн үедээ дэвшил байсан ч хүрэлцээ, чанарын хувьд маргааны сэдэв болсоор ирсэн билээ.

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 1-5 дугаар ангийн сурагчдыг есдүгээр сарын 1-нээс үдийн хоол хөтөлбөрт хамруулах тогтоолыг баталсан тухай БШУЯ-наас мэдээлэв.

Өмнө нь “Үдийн цай” өгч байхад нэг хүүхдэд 900 төгрөгийн санхүүжилт ногддог байсан бол “Үдийн хоол” болгосноор 1,500 төгрөг буюу 600 төгрөгөөр нэмэгдэж байгаа юм.

2019-2020 оны хичээлийн жилд манай улсын ерөнхий боловсолын сурагчид ийм хоол идэж байжээ.

Монгол улс

БНСУ

БНСУ-ын дунд сургуулийн үдийн цай нь дэлхийд шилдгүүдийн нэгт тооцогддог.

Манай улсын хувьд өнгөрсөн хичээлийн жилд тавдугаар анги хүртэл нэг хүүхдэд 900 төгрөгөөр бодож үдийн цайг олгодог байсан юм. Тэгвэл Өмнөд Солонгост бага ангийн сурагчдын үдийн хоолны төсөв нь монгол мөнгөөр бодоход 8000 орчим төгрөг байдаг.

Сурагчийн иж бүрдэл хоолны тавагны хоёр том хэсэгт нь гол хоол болох шөл, будаа, үлдсэн гурван хэсэгт хачир /Кимчи, салат гэх мэт/, мах, далайн гаралтай хүнс, жигнэмэгийг өгдөг ажээ.

Хятад

school lunch, chengdu, sichuan, china

Хятадын зарим сургуулиас нь сурагчдаа үдийн хоолоор хангадаг бол заримынх нь хувьд хүүхдүүд өөрсдөө хоолоо авчрах хэрэгтэй болдог. Үдийн хоолны бүрэлдэхүүн нь уламжлалт Хятад маягийн будаа,ногоо,махнаас бүрддэг.

ОХУ

Сургуулийн сурагчдынх нь хувьд өглөөний 9-12 цагийн хооронд үнэгүй өглөөний цайтай байдаг.

Япон

Японы дунд сургуулиудын үдийн хоолны бүрэлдэхүүн нь БНСУ-ынхтай ойролцоо. Нэг, хоёрдугаар хоолыг будаа, төрөл бүрийн салаттай өгдөг байна. Мөн сүү, тараг ээлжилж өгөх нь түгээмэл. БНСУ-аас ялгаатай нь заавал сургуулийн цайны газарт биш, ангидаа хоолох нь олон байдаг ажээ.

Их Британи

Шарсан төмс, лууван, будаа, шарсан мах, эсвэл котлет, жимсний компот болон Бельги вафли нь Британийн дунд сургуулиудын түгээмэл өдрийн хоол нь. Тийм баялаг биш ч илчлэг өндөртэй, хүүхдүүд ч дуртай байдаг гэнэ.

АНУ

АНУ-ын Виржиниа мужийн нэгэн дунд сургуулийн үдийн хоолыг та бүхэн харж байна. Хэрчим пицца, Шинэ ногооны салаттай тахианы шарсан мах, салат, компот, сүү. Заримдаа хачир нь наггет, френч фрайс болж, пицца нь бургер өгдөг байна. Мөн эцэг эх нь өөрсдөө хүүхдүүдийнхээ хоолыг бэлтгэн өгч явуулдаг соёл өргөн дэлгэрчээ.

Турк

Тайланд

Франц

Францын өмнөд нутгийн нэгэн дунд сургуулийн үдийн хоол нэг иймэрхүү. Загас, бууцай, төмс, бяслаг, талх. Цайны завсарлага хоёр цаг үргэлжлэх учир ойрхон гэртэй хүүхдүүд гэр рүүгээ гүйчих ч боломжтой.

Франц улсын хувьд тухайн орон нутгийн засаг захиргаа өөрийн төсвөөсөө хүүхдүүдийн хоолны зардлыг гаргадаг. Өдөрт 3-4 удаагийн хоолтой бөгөөд хүүхэд нь өдрийн турш ямар хоол идсэнийг, гэртээ оройн хоолон дээр нь юу өгвөл зохистой гэсэн жагсаалтыг эцэг эхчүүдэд нь өгдөг.

Финланд

Дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар жил дараалан тодордог Финланд улсын Засгийн газраас нэг хүүхдийн боловсролд зарцуулагдаг төвсийн найман хувийг нь үдийн хоолонд зарцуулдаг. Тавагтай хоол болгоны талд нь шинэхэн ногоо, харин долоо хоногт хамгийн багадаа нэг удаа загас, загасны махан бүтээгдэхүүн байх ёстой гэж заажээ.

Бразил

Тус улсын Үдийн хоолны хөтөлбөр нь дэлхийд хоёр дахь том хөтөлбөр юм. Жилд дунджаар 42 сая ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хоолоор хангадаг. Орц, найрлагын 30 хувийг орон нутгийн фермерийн аж ахуй эрхлэгчдээс авдаг.

1 Comment

Add yours

+ Leave a Comment