Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж:
✅Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;
✅Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;
✅Хөдөө орон нутагт хуурай өвс ихтэй, ой, хээрийн бүс, малын бэлчээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;
✅Шилэн эдлэл хаяхгүй байх;
✅Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;
✅Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болохыг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Саиед Моллай: “Машинаараа хамгийн түрүүнд фитнес рүү явна. Та бүхэндээ маш их баярлалаа”
Next post Иргэд ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл сайжруулсан түлшийг тал үнээр авна