Саиед Моллай: “Машинаараа хамгийн түрүүнд фитнес рүү явна. Та бүхэндээ маш их баярлалаа”

“Токио-2020” зуны олимпоос мөнгөн медаль хүртсэн Саиед Моллайд нийт монголчуудынхаа өмнөөс баяр хүргэж, “Eco car center” ХХК-ийн хамт олноос дуртай нэг машинаа үнэгүй сонгож авах эрхийн бичгээр шагнасан бөгөөд бэлгийг өнөөдөр гардуулан өглөө. Тэрбээр Toyota Sai маркийн, цагаан өнгөтэй автомашиныг сонголоо.

Энэ үеэр Саиед Моллай “”Eco car center” ХХК-ийн хамт олондоо маш их баярлалаа. Энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ их баярлалаа. Өнөөдөр маш гайхалтай өдөр байна. Дахин нэг машинтай боллоо. Автомашинаа унаад хамгийн түрүүнд фитнесс рүү явна” гэв.

Токио-2020″ зуны олимпоос мөнгөн медаль хүртсэн Саиед Моллайд баярласан сэтгэгдлээ илэрхийлэх гэж байна. Биднийг баярлуулсан сэтгэлийн хариу бэлэг болгож өгөхөөр бэлдсэн. Дугуй, авто сервис гээд бүх засвар үйлчилгээг хийж өгнө. Та өөрийн хүссэн машинаа сонгож авах боломжтой. И-Баримт хэвлэн өгнө” гэдгийг Эко кар центр” ХХК-ийн төлөөлөл хэллээ. 

Мөн “Бичил Глобал” компаниас таван сая төгрөгийн бэлэг өгч, манай нэгдлийн нэрийн өмнөөс барилдах саналыг тавьж байна. Цаашид эрхэм Саиед Моллай зөвшөөрвөл бүх уралдаан тэмцээнд хамтарч ажиллахдаа таатай байх болно” хэмээв.

+ There are no comments

Add yours