ЭМЯ: Эхний тунгийн дараа харшил өгсөн бол хоёр дахь тундаа өөр вакцин тариулж болно

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Н.Энхсайхан вакцинжуулалтын явцын талаар мэдээлэл өгч байна.

“Улсын хэмжээнд эхний тунд 67 хувьтай, хоёр дахь тунд нийт хүн амын 61 хувь нь хамрагджээ.Нийслэлд дархлаажуулалт идэвхтэй үргэлжилж байна.

Вакцинд хамрагдаагүй хүмүүс илүүтэй нас барж байна. АНУ-д нийт нас барсан иргэдийн 90 хувь нь вакцинаа хийлгээгүй байжээ. Тус улсад бүртгэсэн шинэ тохиолдлын 83 хувь нь дельта хувилбар байна. 

Иргэд хоёр дахь тунгаа өөр вакцинаар тариулах хүсэлтэй байна Энэ тохиолдолд дархлаа тогтохгүй тул ижил вакцин тариулахыг зөвлөж байна. Хоёр өөр вакцин тариулснаар хүний биед дархлаа тогтож буй эсэхийг  судалсан, томоохон, баталгаатай судалгаа алга. хэрэв та эхний тунгаа тариулсны дараа харшил өгсөн бол хоёр дахь тунгаа өөр вакцин хийлгэж болно. Гэхдээ заавал эмчтэйгээ зөвлөнө.

БНХАУ-д дельта хувилбар тархсан. Сүүлийн мэдээгээр 20-30 насны, вакцинд хамрагдаагүй залуус эмнэлэгт хэвтэх нь ихэсжээ.           

Манай иргэд амны хаалтаа сайн зүүж байгаа ч хүн хоорондын зайгаа олон нийтийн газруудад мөрдөхгүй байна. Халдвартай хүний шүлс хоёр метрийн зайд байгаа иргэдэд халддаг.  Иргэд найр наадам хийх нь ихэслээ. Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх тул хүүхдүүдээ хамгаалж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх хэрэгтэй байна” гэлээ.    

+ There are no comments

Add yours