Чөлөөт бөх: Т.Тулга, Ц.Намуунцэцэг нар ялагдлаа

Чөлөөт бөхийн -65 кг жинд зодоглосон Т.Тулга эхний шатанд 2018 оны дэлхийн аварга, Азийн хошой аварга Японы Такүто Отогүро 6-2 харьцаагаар ялагдлаа. Хэрэв Такүто Отогүро финалд шалгарвал манай бөх дагаж барилдан хүрэл медалийн төлөө өрсөлдөх боломжтой болно.

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -50 кг жинд Ц.Намуунцэцэг эхний шатанд дэлхийн хошой аварга, Азийн аварга Японы Юи Сүсакид 10-0 харьцаагаар ялагдлаа. Хэрэв Юи Сүсаки финалд шалгарвал манай бөх дагаж барилдан хүрэл медалийн төлөө өрсөлдөх боломжтой болно.Ц.Намуунцэцэг 2018 оны дэлхийн цомоос хүрэл медаль хүртсэн билээ.

+ There are no comments

Add yours