З.Төмөртөмөө: Хэнд ч уулыг бүхлээр нь эзэмших эрх байхгүй. Иргэд уул руу гарч алхах эрхтэй

Нийслэлийн Засаг Даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө өнөөдөр Чингэлтэй дүүргийн 19-р хороо зуслангийн иргэд оршин суугчидтай уулзалт зохион байгуулж тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа. 

Тодруулбал ойн сан бүхий газарт зөвшөөрөлгүй барилга байшин барьсан асуудлыг судалж яаралтай шийдвэрлэх, түргэний тэрэг, галын машин чөлөөтэй явах орц гарцыг гаргах тухай ярилцсан байна. Уулзалтад Нийслэлийн газрын алба, Чингэлтэй дүүргийн газрын алба, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газраас иргэдэд асуултын дагуу мэдээлэл өгчээ.

+ There are no comments

Add yours