Хоёр иргэн аянганд цохиулж амиа алджээ

Өвөрхангай аймагт хоёр иргэн аянганд цохиулж нас барсан харамсалтай явдал болжээ.

Тодруулбал, өчигдөр 17:30 цагийн орчимд тус аймгийн Баян-Өндөр сумаас долоон хүн, дөрвөн мотоциклтой шатахуун аваад гэр рүүгээ буцаж явахад хоёр нь аянгад цохиулж нас барсан тухай мэдээлэл Онцгой байдлын газарт ирсэн байна. 

Сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 19:17 цагт тухайн газарт очиход тус сумын харьяат малчин, 21 настай хоёр эрэгтэй аянгад цохиулсан байжээ.

+ There are no comments

Add yours