Д.Ганбат: Засгийн газрыг огцруулахаар АН-ын бүлгийн 13 гишүүн гарын үсэг зурж эхэллээ

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

Тус намын бүлгийн дарга Д.Ганбат “Бүлгийн хурлаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, цар тахлын нөхцөл байдлын асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн хууль эрх зүйд өөрчлөлт оруулах гэж байгаа нь зөв гэж үзэж байна.
620 орчим хүн нас барсан. Манай улсад Монгол хүний амь нас, эрүүл мэнд үнэ цэнгүй болжээ. Бусад юмны үнэ тэнгэрт хадлаа. Цар тахлын хуулийг сунгахын өмнө тайлангаа тавиач гэдэг хүсэлт тавьсан боловч хүч түрэн баталлаа. Үндсэн хууль дахь иргэний эрүүл мэнд төрийн хамгаалалтад байна гэсэн зүйл заалт зөрчигдлөө. Нэг иргэн эмнэлгийн тусламж чадалгүй нас барсан харамсалтай тохиолдол гараад байна. 

Монгол Улсын иргэн өөрийгөө шатаах хүртэл нөхцөл байдал үүсэж байсан. Хариуцлагагүй нөхцөл байдалтай иргэд эвлэрэхгүй, үгээ хэлэхээр тэднийг буруутгадаг. Нийслэлийн эрүүл мэндийн газар тухайн нас барсан хүнийг ялгаварлан гадуурхаж ярьж байна. Ийм байж болохгүй. 

Засгийн газрыг огцруулахаар УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн гарын үсэг зурж эхлээд байна. 19 гишүүн гарын үсэг зурснаар Засгийн газар огцрох асуудлыг ярьж эхэлдэг. Хариуцлагыг мэргэжилтэн, газрын дарга нартай тооцож байгаатай бид эвлэрэхгүй” гэлээ. 

+ There are no comments

Add yours