“Оюутан, цэрэг, ажил хайж буй иргэдийг өдрийн 50.000 төгрөгөөр ургац хураалтад ажиллуулна”

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хүнс, хөдөөш аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Ургац хураалтын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол баталлаа. Энэ жил өмнөх жилүүдийн улсын дундажтай харьцуулбал илүү их ургац хураах төлөвтэй байна. Энэ жил 616 мянган га-д үр тариа тарьсан. Үүний 416.8 мянган га-д улаанбуудай, 19.1 мянган га-д төмс, 9.4 мянга га-д хүнсний ногоо, 86.4 мянган тосны ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ тариалсан.

Их, дээд сургууль болон МСҮТ-үүдийн оюутан, цэргийн албан хаагчид, ажил хайж буй иргэдтэй аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн гэрээ байгуулж ургац хураалтад ажиллуулах Засгийн газрын тогтоол гарлаа. Ургац хураалтад 8000 орчим хүн авч ажиллуулах шаардлагатай байна гэсэн судалгааны дүн гарсан. Энд ажиллах хүмүүсийг өдрийн 50 мянган төгрөгөөр цалинжуулахад бэлэн байна гэдгээ аж ахуйн нэгжүүд мэдэгдсэн” гэв. 

+ There are no comments

Add yours