Спутник-V вакцины 10 мянган тунг маргааш хүлээн авна

Коронавирусийн халдварын эсрэг ОХУ-ын Спутник-V вакцины эхний тунд хамрагдсан хүмүүс хоёр дахь тунгаа хийлгэхээр хүлээлттэй байгаа.

Тэгвэл Оросын тал маргааш Спутник-V вакцины 10 мянган тунг ирүүлэхээ мэдэгджээ. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “ОХУ-аас нийтдээ 40 мянган тун Спутник-V вакциныг нийлүүлэхээр байгаа. Үүний эхний ээлжийн 10 мянган тунг маргааш буюу зургаадугаар сарын 30-нд, мөн 10 мянган тунг долоодугаар сарын эхний хагаст ирүүлэхээр ОХУ-ын талаас илэрхийлсэн” гэдэг мэдээллийг өглөө.

+ There are no comments

Add yours