Яармагт баригдсан хотын захиргааны шинэ барилгыг эмнэлгийн зориулалтаар ашиглахаар бэлтгэж байгаа гэв.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: “Засгийн газар, УОК, ЭМЯ-ны зүгээс эмнэлгийн орны тоо, тусгаарлан эмчлэх байр шинээр бэлдэх, эм эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээг авч байгаа.
Энэ хүрээнд их, дээд сургуулийн дотуур байрыг тусгаарлан эмчлэх байраар ашиглах, мөн хувийн эмнэлгүүдийг эдгээр үйл ажиллагаанд дайчлан оролцуулах ажлуудыг хэрэгжүүлж байна. Нийт 1,500 ор дэлгэхээр зорьж байгаагаас өнөөдрийн байдлаар 1,000 орчим орыг бэлэн болгосон. Хэдийгээр орны тоог нэмэгдүүлж байгаа ч халдварын тоо их байгаатай холбоотойгоор цаашид эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дутагдал үүсэх нөхцөл байдал үүсээд байна.
Нийслэлийн ЗДТГ-ын шинэ байр буюу Яармагт байрлалтай барилгад нийт 145 ор дэлгэж, яаралтай тусламж үзүүлэх эмнэлгийг байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Ойрын хугацаанд ашиглаж эхэлнэ. Мөн зарим дүүргийн эмнэлгийг зөөврийн хүчилтөрөгчийн станцтай холбох ажлыг хийж байгаа.
Вакцинд хамрагдаагүй иргэдийг аль болох хүмүүстэй уулзахгүй, гэртээ хүн урихгүй байхыг зөвлөж байна” гэв.
More Stories
Улаанбаатар марафон бүртгэл тавдугаар сарын 1-нд хаагдана
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайгаас тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ. Оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...
Татварын байцаагч нар 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдов
Татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Б.Ц, А.Б нар нь бусдаас их хэмжээний хахууль авсан хэргийг шүүх хэлэлцэхээр боллоо. “Д...” ХХК-ийн...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
