Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн 2021 оны төлөвлөгөөнд тусгасны дагуу Улсын их дэлгүүр, 75 дугаар сургууль, АПУ компани, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замын уулзвар зэрэг томоохон явган хүний гарцад хараагүй хүмүүст зориулсан дуут дохио суурилуулжээ. Цаашид ч энэ ажил үргэлжлэх юм байна.
Мөн нийтийн тээврийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байлгах, нийтийн тээврийн буудал, зогсоолд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, агаарын тээврээр үйлчлүүлэхэд хөнгөлөлт үзүүлэх, жилд нэг удаа хот хооронд үнэгүй зорчих зэрэг бодлогын асуудлыг тусган үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлжээ.
Тус дэд зөвлөлөөс тэргэнцэртэй иргэдэд зориулсан тусгайлан тоноглосон бага оврын автобусыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт өнгөрсөн жил хүлээлгэн өгч байв.
Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан “Дөрвөн бэрх хөгжил” сантай хамтран Нийслэлийн ерөнхий боловсролын 29, 116 дугаар тусгай дунд сургууль болон 186 дугаар тусгай цэцэрлэгийн гаднах орчинд үнэлгээ хийж, хүүхдүүдийн ая тухтай сурч боловсрох орчныг бүрдүүлээд байгаа юм.
Мөн төмөр замын үйлчилгээний чиглэлээр зорчигчийн 482 дугаар вагоныг МNS 5876:2012 стандартыг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан дотоод нөөц бололцоогоо ашиглан өөрчлөн тоноглосноор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэргэнцэртэйгээ төмөр замаар хүндрэл чирэгдэлгүй, ая тухтай аялуулах боломжийг бүрдүүлснээр 2160 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ая тухтай тээвэрлэдэг боллоо гэж ЗТХЯ-наас мэдээллээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
