Ардчилсан намын гишүүд намынхаа дотоод асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа “Өнөөдрийн энэ аян бол сөрөг хүчний чадамжийн тухай асуудал юм. Сүүлийн хоёр удаагийн УИХ, нэг удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН эв нэгдэлгүй учраас амжилтгүй оролцлоо. Дотоод ардчиллаа сайжруулах нь маш чухал байна. АН нийгмээс дэмжлэг авахаа больсон улс төрийн хүчин биш гэдэг нь харагдаж байгаа.
АН-ын нэрийн дор нэр дэвшсэн хүн хэчнээн бага санал авсан ч гэлээ сонгуульд оролцоогүй нийт сонгогчдын 42 хувь бий. Эдгээр хүмүүс сонголтгүй байсан учраас сонгуульдаа оролцоогүй гэж үзэж байгаа. Үндсэн хуульд заасан ардчилсан засагтай улс болж цаашид дутуу ардчиллаа төгөлдөржүүлэхэд АН сэргэн босох шаардлагатай.
Хоорондоо таарахаа байсан сүүлийн үеийн лидерүүдээс болж, АН тарж бутрахгүй. Мянга мянган гишүүдийнх нь ардчиллын төлөөх зүрх сэтгэл хэвээрээ байгаа. Хоёр талд хоёр намын бүтэц гаргаад, бие биендээ бууж өгөхгүй байгаа удирдлагуудад хандаж хэлэхэд, намынхаа ирээдүйд боломж олгоод намаа нэг удирдлагатай болгоход хичээл зүтгэл гаргаач гэж уриалмаар байна.
Монгол Улсад аль ч улс төрийн хүчинд орж, улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах итгэлийг залуучуудад үлдээх ёстой. Хаалттай, хариуцлагагүй улс төрөөс татгалзах цаг болсон. МАН ардчиллын хагаралтай байдал дээр битгий тоглооч. Улсын дээд шүүхэд бүртгүүлэх, гэрчилгээгээ олж авах чөлөөт сонголтыг өгөөч гэж уриалмаар байна” гэв.
More Stories
Улаанбаатар марафон бүртгэл тавдугаар сарын 1-нд хаагдана
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайгаас тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ. Оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим...
УИХ-ын Төсвийн байнгын хороо Туулын хурдны замын ажлын хэсэг байгуулахыг дэмжсэнгүй
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Туулын хурдны замын төсөвт өртөг, ТЭЗҮ болон эдийн засгийн үр өгөөжийг судлах ажлын хэсэг байгуулах...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
