Энэ оны зургаадугаар сарын 07, 08, 09, 10-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1026 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 681 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 23, Орон нутагт 6 хүн гэмтэж, Зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 8 хүний амь хохирсны 4 хүүхэд байна.
Тодруулбал, Хүний амь хохирсон осол:
2021.06.07-ны өдрийн 12:00 цагийн орчимд Өвөрхангай аймагт, суудлын автомашин онхолдож, жолоочийн амь хохирсон.
2021.06.07-ны өдрийн 20.00 цагийн орчимд Баян-Өлгий аймагт, ачааны автомашин явган зорчигч мөргөж, 9 настай хүүхдийн амь хохирсон.
2021.06.10-ны 00.00 цагийн орчимд Налайх дүүрэгт, суудлын автомашин онхолдож, зорчигч гэмтэж, жолоочийн амь хохирсон.
2021.06.08-ны өдрийн 10.00 цагийн орчимд Өмнө-Говь аймагт, том оврын механизм явган зорчигч мөргөж, 13 настай хүүхдийн амь хохирсон.
2021.06.08-ны өдрийн 22.00 цагийн орчимд Төв аймагт, улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.
2021.06.09-ний өдрийн 20.10 цагийн орчимд Дорноговь аймагт, суудлын автомашины жолооч явган зорчигч мөргөж, 1 ой 9 сартай хүүхдийн амь хохирсон.
2021.06.10-ны өдөр 07.00 цагийн орчимд Завхан аймагт, суудлын автомашин онхолдож, 2 хүний амь хохирсон.
2021.06.10-ны өдрийн 17.00 цагийн орчимд Төв аймагт, суудлын автомашин өнхөрч, 5 настай хүүхдийн амь хохирсон.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-9
Автомашин унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн-1
Автомашин мотоциклтой мөргөлдсөн-1
Хоёр автомашин мөргөлдөх хэлбэрээр жолооч-8,
Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-2 тус тус бүртгэгдсэн.
Орон нутагт:
Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-2
Автомашин мөргөлдөх хэлбэрээр -2 тус тус гэмтсэн.
Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 90, Орон нутагт 49, Улсын хэмжээнд 139 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.
Жолооч ТА бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, автомашинд тээвэрлэж явахдаа зориулалтын хамгаалалтын суудалд суулгаж тээвэрлэх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.
More Stories
ШИНЭ ЦЭРГҮҮД ЦЭРГИЙН ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА
Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 2026 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслол” болж, Хууль зүй, дотоод...
О.Амгаланбаатар: Наадам бол ард түмэн өөрөө оролцож, өөрөө баярлаж цэнгэдэг баяр байх ёстой
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа -Таны санаачлан өргөн барьсан Баяр наадмын тухай хуулийн төсөл өнгөрсөн өдрүүдэд нэлээд яригдлаа....
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Цахилгааны хязгаарлалт энэ сарын турш үргэлжлэн
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
