Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Эрүүл мэндийн даатгалаар эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хийдэг болсон талаар мэдээллээ.
ЭМДС-аас эрхтэн шилжүүлэх мэс засалд тавдугаар сарын 1-ний байдлаар 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.
Энэ талаар МУ-ын Хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэн “Монголчуудын сайхан тал нь их ах дүүсэг тул ойр дотнын хүмүүс нь л донор болдог. Он гарсаар 20 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлээ. Мэс заслын улмаас эндсэн тохиолдол байхгүй. Гэхдээ нэг нь КОВИД-19-өөр, нэг нь зүрхний өвчнөөр өнгөрсөн. Манай мэс заслын үр дүн дэлхийн бусад оронтой харьцуулахад дэлхийд хоёрт ордог.
Элэг шилжүүлэн суулгахад өмнө нь тэтгэврийн хөгшид 8-10 сая төгрөг төлж чаддаггүй байсан. Монгол улс элэгний хавдар, нас баралт, өвчлөлөөр дэлхийд дээгүүр байр эзэлдэг тул үнэгүй хийх болсон тун чухал. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгтээ бүрэн хамрагдвал эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагагүй шүү дээ. Энэ бол өвчнөө ужгируулсан хувь хүний хариуцлагын асуудал” гэв.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
