Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахгүй, гэр хороололд түүхий нүүрс хэрэглэхгүй байх Засгийн газрын шийдвэр ирэх тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор агаарын бохирдол ихээхэн буурч иргэд ч сэтгэл ханамжтай байгаа билээ.
- Хорт хийн ялгарлыг хамгийн бага түвшинд хүргэнэ
Туршилтын явцад хэмжилт хийхэд дараах үр дүн гарсан байна.
Азотын хий – стандартаас 2.8 дахин бага
Хүхэрлэг хий – стандарын түвшинд
Угаарын хий – стандартаас 1.8 дахин бага
Нийт хатуу тоосонцор – стандартаас 2.5 дахин бага гэсэн судалгаа гарсан байна.
ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэнгийн Нүүрсний лабораторид хийсэн шинжилгээний дүн 2018.07.25-ны өдөр хийгдсэн судалгаагаар
Чийглэг 1.8% – стандартаас 7.8 дахин бага
Үнслэг 21.8% – стандартаас 45% бага
Дэгдэмхий – 20% – стандартын түвшинд
Хүхэр 0.5-0.7% – стандартаас 2 дахин бага
Илчлэг 5430 ккал/кг – стандартаас 900 ккал/кг-аар илүү
Бат бөх чанар нь 90-100% гэгчлэн сайн үзүүлэлтүүд гарчээ.
Шахмал түлшний үйлдвэрлэлд технологийн дэвшил, ДЭМБ-ын зөвшөөрөгдсөн бодисуудыг ашигласнаар хорт утаа хамгийн бага түвшинд хүргэнэ хэмээн үйлдвэрийнхэн үзсэн байна.
- Нэг тонн шахмал түлшний өртөг 149,500 төгрөг
Урьдчилсан байдлаар нэг тонн шахмал түлшний өртөг 149,500 төгрөг байна. Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй 220,000 өрх жилд 1.2 сая тонн түүхий нүүрс түлшиндээ ашигладаг гэсэн тоо бий. Нэг өрх өвлийн улиралд хамгийн багадаа 500 гаруй мянган төгрөг буюу дөрвөн тонн түүхий нүүрс шатаадаг ажээ. Тэгвэл шахмал түлш хэрэглээнд нэвтрүүлснээр өрхийн хэрэглээ 1-3 тонн болж буурах боломжтой. Нийслэлчүүдэд нэг өвөлдөө 600,000 тонн шахмал түлш хангалттай хэмээн тооцож байна. - Агаарын бохирдлыг 50% бууруулна
Нийслэлийн гэр хорооллын 220,000 өрхийг шахмал түлшээр хангаснаар агаарын бохирдол дор хаяж 50% буурна. Бүх өрх шахмал түлшийг ашиглаж байж энэ үр дүнд хүрнэ.
Тавантолгойн нүүрсний хүхэрлэг хийн хэмжээ өндөр байсныг шахмал түлш үйлдвэрлэхдээ шохойг орцонд нь нэмснээр уг аюулт бодисын агууламжийг стандартаас бууруулж чаджээ. - Шахмал түлш 4-5 цаг цогшино
Шахмал түлш 1-2 цаг асдаг бөгөөд улаан цогтойгоо 4-5 цаг болдог байна. Энэ хэмжээгээр дулаанаа барина гэсэн үг. Харин түүхий нүүрс чийгшил өндөртэй тул асахгүй удаан уугих явцдаа утаа ихээр ялгаруулдаг бөгөөд богино хугацаанд шатаж дуусдаг төдийгүй үнс их гардаг. Багануур, Налайхын нүүрсний дэгдэмхий бодис л гэхэд 47% байдаг бол шахмал түлшнийх 20% байна.
Тиймээс гэр хорооллын айлууд өдөрт 24 орчим кг нүүрс түлдэг байсан бол 12 кг шахмал түлшээр өнжих боломжтой гэж тооцжээ.
- Мөнгөө хувааж төлөх боломж бүрдүүлнэ
Шахмал түлшийг бүх төрлийн зууханд ашиглах боломжтой бөгөөд бүх айл өрх хэрэглэх нь агаарын бохирдлыг бууруулахад үр дүнгээ өгөх аж.
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...