Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас 21 гүйгч амиа алджээ

Энэ бямба гарагт Хятадын Ганьсу аймгийн аялал жуулчлалын бүс болох Шар мөрний чулуун ойд 100 км-ийн холын зайн гүйлтэд оролцсон оролцогчид хүчтэй салхи, мөндөрт цохиулан амь насааа алджээ.

Уралдааны дундуур 172 оролцогч алга болсоноор эрэн, хайх ажиллагаа эхэлж, 151 хүнийг эсэн мэнд олжээ. Аврах ажиллагаанд 1200 хүн татан оролцуулж, дулаан мэдрэгч дрон, радар илрүүлэгч ашиглаж аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Уралдаан бямба гарагийн өглөөний есөн цагаас эхэлж, холын зайн гүйлтэд оролцохоор ирсэн гүйгчид ихэнх нь дан фудволк, шорттой л ирцгээсэн байжээ.

Амьд үлдсэн оролцогчдын хэлж буйгаар цаг агаар салхитай, бага зэргийн бороотойг мэдэж байсан ч ийм аймшигтай нөхцөл байдал болно гэж хэн ч таамаглаагүй гэжээ.

Бага зэргийн бороо нь ширүүн бороо болж, салхи хүчтэй шуурсан байгалийн гамшигт үзэгдэл тохиож 21 хүн амиа алджээ.

+ There are no comments

Add yours